Цэс

Байгууллагын түүх

3 сар 27, 2017 - Танилцуулга

Баянтүмэн сумын Соёлын төв нь анх 1952 онд Хөдөлмөр нэгдлийн санаачлага, 15 дугаар тогтоол шийдвэрээр сумын “Улаан булан”- нэртэйгээр үүсэн байгуулагдаж, 1962 онд зориулалтын шинэ барилга ашиглалтанд орсноор 250 хүний суудалтай, 4 хүний орон тоогоор үйл ажиллагаагаа явуулж, анхны эрхлэгчээр хүний бага эмч Аюушийн Жамбаа ажиллаж байсан.Баянтүмэн сумын Соёлын төв нь анх 1952 онд Хөдөлмөр нэгдлийн санаачлага, 15 дугаар тогтоол шийдвэрээр сумын “Улаан булан”- нэртэйгээр үүсэн байгуулагдаж, 1962 онд зориулалтын шинэ барилга ашиглалтанд орсноор 250 хүний суудалтай, 4 хүний орон тоогоор үйл ажиллагаагаа явуулж, анхны эрхлэгчээр хүний бага эмч Аюушийн Жамбаа ажиллаж байсан.Соёлын төв нь 2012 онд үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойгоор аймгийн ИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22 ны өдрийн 02 дугаар тогтоолоор Баянтүмэн сумын уугуул ардын билэгт ерөөлч Ч.ЖИГМЭДИЙН нэрэмжит болсон.Монгол Улсын Засгийн газраас 2007 онд сумдын Соёлын төвийг 5 орон тоотойгоор батласны дагуу 2008 оноос тус байгууллага нь:  Эрхлэгч                            1 Хөгжмийн багш                1 Бүжгийн багш                   1 Номын санч                      1 Нярав, үйлчлэгч                1   Галч, жижүүр                     3 гэсэн орон тоотой тус байгууллагыг “Соёл – мэдээллийн төв” болох зорилт тавин ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛЖ, ХҮРТЭЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛНЭ эрхэм зорилготойгоор иргэдэд соёл урлаг, спортын олон талт үйл ажиллагааг чанартай, хүртээмжтэй хүргэж байна.Өдгөө их түүхийн хугацаанд эрхлэгчээр 20, хөгжмийн багшаар 10, бүжгийн багш 2, кино механикчаар 4, номын санчаар 9, галчаар 4, үйлчлэгчээр 5,  нийт 54 хүн энэхүү СОЁЛЫН ӨРГӨӨ-ний галыг асаан, өөрийн сумын болоод хөрш зэргэлдээ Улс, аймаг, сумын хэмжээнд соёл урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх ажлыг өөрийн сэтгэл зүрх, авъяас чадварыг харамгүй зориулан ажиллаж, гол тулгуур нь болж ирсэн түүхтэй юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн